өдөр
шөнө
×

Өөдрөг ба гутранги үзэлтнүүдийн дархлаа өөр өөр

“Хүмүүсийн сэтгэл хөдлөл дархлааны системд нь нөлөөлдөг, энэ нөлөө түр зуурын шинжтэй. Үүний зэрэгцээ амьдралыг үзэх үзэл бодол мөн дархлаанд нөлөөлдөг. Өөдрөг ба гутранги үзэлтнүүдийн дархлаа өөр өөр. Жишээ нь, өөдрөг үзэлтэй хүмүүсийн дархлаа нь гутранги үзэлтнүүдтэй харьцуулахад илүү сайн байдаг. Айдас ба түгшүүр, таагүй сөрөг сэтгэл хөдлөл нь Т-хелперүүдийн агууламжийг бууруулдаг. Энэ бол Т-лимфоцитүүдийн хамгийн олон тоот популяци бөгөөд дархлааны бусад эсүүдийн ажиллагаанд тусалдаг, түүнчлэн төрөлхийн алуурчдын (хавдрын болон вирүсээр халдварласан эсүүдийг задалдаг) идэвхийг бууруулдаг... Хөгжилтэй, инээдмийн кино үзэх нь эсрэг үр дүн өгч эдгээр үзүүлэлт нэмэгддэг. Хамгийн их инээсэн буюу эерэг сэтгэл хөдлөлийг хүчтэй мэдэрсэн хүмүүст уг үзүүлэлтүүд хамгийн өндөр байгаа нь тогтоогдсон. Өөдрөг үзэлтнүүдэд зарчмын хувьд Т-хелперүүд ба төрөлхийн алуурчид их байдаг, яагаад гэвэл тэд амьдрал дээр илүү их эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Харин гутранги үзэлтнүүдэд эсрэгээр. Хачирхалтай нь, өөдрөг ба гутранги үзэлтнүүд стрессийг тэс өөрөөр хүлээн авч хариу үйлдэл үзүүлдэг. Стресс ч бас дархлаанд нөлөөлдөг гэдгийг бүгд мэднэ.... Өөдрөг үзэлтнүүд анхнаасаа л бүх зүйл сайн сайхан байна гэж үздэг тул стрессийг их аймшигтай зүйл мэт хүлээн авдаг. Ийм учраас стресс тэдний дархлааг хүчтэй бууруулдаг. Харин гутранги үзэлтнүүдэд стресс тэгж хүчтэй нөлөөлдөггүй аж. Учир нь тэд бүх зүйл муугаар төгсөнө гэж бодож байсан, бүх юм тэдний төсөөлснөөр болсон хэрэг” хэмээн ОХУ-ын Новосибирскийн улсын их сургуулийн физиологийн кафедрын профессор Галина Идова ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top