өдөр
шөнө
×

Таны гар утас жорлонгийн суултуураас 500 дахин их бохир

Оросын телевизийн “Эрүүл мэнд” нэвтрүүлгийн хөтлөгч, эмч Елена Малышева “Нийтийн жорлонг маш бохир, элдэв халдварт өвчинг эндээс авах аюултай гэж ярьдаг нь хэтрүүлэг” гэв. Харин дархлаа судлаач эмч Андрей Продеус “Нийтийн жорлонгоос өвчин халдвар авах магадлалтай, гэхдээ халдварын эх үүсвэр нь хүн өөрөө. Ихэнх хүмүүс жорлонгийн суултуур, угаалтуурыг өвчний үүр, аюултай гэж үздэг нь буруу ойлголт. Яагаад гэвэл тэнд урсгал ус бий. Зүгээр л бие зассаны дараа усаа зөв татах хэрэгтэй. Жишээлбэл, тагийг нь тагласны дараа усаа тат. Хэрэв таг нь нээлттэй бол микробууд эргэн тойронд хэдэн метр цацагдана. Мэдээж ил харагдахуйц бохир байхгүй л бол жорлонг хамгийн аюулгүй газар гэж хэлж болно. Ер нь жорлонгийн суултуур таны гар утсаас 500 дахин цэвэр гэж ойлгох хэрэгтэй. Судалгаа явуулахад, эрчүүдийн 62%, эмэгтэйчүүдийн 40% нь бие зассаны дараа гараа угаадаггүй болох нь тогтоогдсон. Халдварын гол шалтгаан ердөө энэ” хэмээжээ. 
“...Энэ бол таны өөрийн микробууд болохоос таны өмнө бие зассан хүнийх биш. Таны гэдэсний савханцар бүдүүн гэдсэнд тань хэвийн “амьдардаг”. Иймээс хэрэв та тагийг нь таглаж усаа татвал бүх юм хэвийн. Түүнээс гадна жорлонгийн цаасыг зөв ашиглаж сурах ёстой. Эхлээд 10 см орчмыг тасалж авч хая. Судалгаанаас үзэхэд яг энэ 10 см хэсэгт микробуудын бөөгнөрөл нь бусад хэсгээс 10 дахин их байдаг аж. Үүний дараа бусад хэсгийг айлгүй ашиглаж болно. Жорлонгийн хаалганы бариулыг бүх хүн гараараа барьдаг, гэхдээ та дараа нь гараа угаадаг тул энд аюултай, ноцтой юм байхгүй. Түүнчлэн шингэн савангийн таг дээр их бактери хуримтлагддаг, энэ тийм ч аюултай биш. Яагаад гэвэл та гараа угаана. Дараа нь салфетка авч гараа арчаад түүгээр усаа хаах хэрэгтэй. Нийтийн жорлонд гараа зөв хатаах хэрэгтэй. Том, үлээдэг төхөөрөмжөөс халдвар авах эрсдэл өндөр. Үүний оронд нэг удаагийн цаасан алчуураар арчиж хаявал зохино. Хүсвэл хамгийн сүүлд нь антисептикаар гараа арчвал бүр сайн. Ийм энгийн дүрмүүдийг ягштал мөрдвөл нийтийн жорлонгоос өвчин халдвар авахгүй” гэж эмч Елена Малышева нэмж хэллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top