өдөр
шөнө
×

Амархан унтах арга

“Түгшимхий, нервтсэн хүмүүст хурдан унтах, энгийн арга санал болгож байна. Цэргийн гэж нэрлэдэг энэ аргын зарчим нь дараах 2 хувилбараас аль нэгийг сонгож анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Эхний хувилбар: Үүлгүй, цэлмэг хөх тэнгэрийн доор амгалан нууранд хөвөх завин дотор хэвтэж байна гэж төсөөлөх. 2-р хувилбар: Тас харанхуй өрөөнд тансаг, хар хилэн дүүжин орон дээр амрах. Энэ аргачлалыг бясалгал хийх, араг ясны булчингуудаа амрааж суллах, амьсгалаа жигдлэх ба цөөлөхөд ашиглаж болно. Нойрны механизмыг эрдэмтэд сайтар судалж анализ хийсний эцэст энэ арга техникийг боловсруулсан. Үүнийг амьдрал дээр удаан хугацааны турш хэрэглэж ирсэн... Завь ба харанхуй өрөөг хүсвэл хонь ба заан тоолохоор орлуулж болно. Гэхдээ зарчим адилхан. Та тайвширч амарна, амьсгал жигд болж нэг ёсондоо бясалгал хийсэнтэй адил... Эрүүл хүн амархан унтдаг, яагаад гэвэл түүний биед буй мелатонин даавар нь уураг тархины тал бөмбөлгийн гадрын идэвхжилийг эрс сааруулдаг. Гэхдээ энэ арга нь өтгөн кофе, цай уусны дараа, мөн өвдөлтийн хурц синдромтой, сэтгэцийн өвчтэй хүмүүст тус болохгүй” хэмээн Орос улсын Гэгээрлийн их сургуулийн (МГОУ) Суурь анагаах ухааны кафедрын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Максимов зөвлөлөө. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top