өдөр
шөнө
×

Өлөн элгэн дээр идэж болохгүй хүнс

“Зарим хүнсийг өлөн элгэн дээр хэрэглэх осолтой, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хийжүүлсэн ундаа, амттанг өлөн элгэн дээр хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл, эдгээр бүтээгдэхүүн нь цусан дахь саахрын түвшнийг огцом нэмэгдүүлдэг. Түүнчлэн ийм хүнс идсэний дараа ажлын чадвар эрс буурахыг анхаар... Чихэрлэг хүнс бол гликемийн өндөр индекстэй. Мөн дээд сортын гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүн энд хамаарна, тиймээс амттаны тоонд багтаадаг. Амттан, чихэрлэг ундаа зэрэг нь дааврын түвшинд огцом нөлөөлөх аюултай. Түүнчлэн ходоод гэдэсний замын асуудалтай хүмүүс өглөөгүүр шинэ ногоо, жимс хэрэглэхээс зайлсхийх ёстой, учир нь ийм хүнс ходоодны салслагийг цочроож болзошгүй. Түүнээс гадна өглөө шарсан хоол, хурдан болдог агшаамал (кааш) идэх бие махбодид тийм ч сайн биш. Ер нь өглөөд өндгийг дутуу чанах буюу дутуу шарж идэх илүү ашигтай” гэж Оросын анагаах ухааны доктор, хоол зүйч Маргарита Королева зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top