өдөр
шөнө
×

Мелатонин даавар таныг хавдраас хамгаална

---Оросын гастроэнтерологч, нутрициологч эмч Екатерина Мацкевичийн зөвлөгөө --

Өвлийн улирлын дараа хавар бие махбодио нөхөн сэргээхэд илүүтэй анхаарах ёстой. Өдөр тутмын амьдралд стрессийг аль болох багасгахыг хичээ. Яагаад гэвэл, байнгын стресс, түгшүүр үнэндээ таны бие махбодид орж ирж буй хамаг витамин, минералыг хурдан “идэж дуусгах” аюултай. Мөн хоол тэжээлд онцгой анхаарал хандуулаарай. Хоолны цэсэнд заавал уураг, өөх тос, нүүрс ус, эслэгүүдийг багтаах хэрэгтэй. Хоолны завсар хооронд хуурай юм идэхээс татгалз. Мэдээж нойрны дэглэм сайтар сахих хэрэгтэй. Энэ нь өвлийн хүнд улирлын дараа бие организмыг сэргээхэд нэн тустай. Нойрны даавар гэгддэг мелатонин бол маш чухал даавар, чухам түүний тусламжтай олон өвчнөөс (тухайлбал мэдрэлийн болон хавдрын өвчин) сэргийлэх боломжтой. Даавар ялгарч амжихын тулд та үдшийн 23 цагаас оройтолгүй унтаж хэвшээрэй. Мелатониныг бууруулдаг хүчин зүйлст архи, тамхи, шөнө гэрэлтэй унтах, кофеин агуулсан унд, зарим эм витамин (парацетамол, резерпин, прозак, дексаметазон, стероид бус үрэвслийн эсрэг эм, бета-адреноблокатор, витамин B12....) ордог.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top