өдөр
шөнө
×

Чанга унших ой тогтоолтод сайн

“Эх ба номыг дуулдахаар (чанга) унших үед агуулга нь хүний удаан хугацааны ой тогтоолтод хадгалагддаг болохыг бид баталж чадлаа” хэмээн Канадын Ватерлоогийн их сургуулийн сэтгэл зүйчид мэдэгдэв. Нийт 95 хүн уг судалгаанд хамрагджээ. Эх текстийг тогтоох 4 аргыг тэдэн дээр туршсан: дуугүй унших, чанга унших, бичлэг сонсох, өөр хүний уншихыг сонсох. “Дүгнэхэд, өөрөө чанга уншсан текстийг хүмүүс илүү сайн тогтоож байлаа. Яагаад гэвэл, дуулдахуйцаар унших үед олон систем идэвхтэй "ажилладаг". Үг, эхийг дуулдахаар өөрөө уншиж бас өөрөө сонссоноор хүн илүү сайн тогтоож авдаг аж. Энэ арга бол үгийн сүлжээ таах, янз бүрийн таавар бодлого бодох зэргээс дутуугүй ой тогтоолтыг сайжруулдаг. Иймээс ахимаг настнууд ой тогтоолтоо сайжруулахын тулд текстийг чанга унших аргыг ашиглах боломжтой” гэж судалгааны авторуудын нэг, профессор Колин МакЛеод ярилаа. Тэдний судалгааны үр дүнг “Memory” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top