өдөр
шөнө
×

Илүүдэл холестериноос ангижрах тухай

---ОХУ-ын Гэгээрлийн улсын их сургуулийн анагаахын факультетын профессор Оксана Пивоваровагийн зөвлөгөө---
Холестерины өндөр түвшин осолтой, үүнээс болж олон аюултай өвчин тусах эрсдэлтэй. Артерийн даралтын түвшнийг бууруулах, цусанд холестерин шингэхийг бууруулахын тулд юуны өмнө улаан мах, архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах ёстой. Түүнчлэн транс өөх тостой хүнс буюу чипс, попкорн, чихрэн түрхэцтэй бялуу, гурилан жигнэмэг зэргээс татгалзаж чадвал холестерины түвшин хэвийн хэмжээнд очдог. Та хоолны цэсээ уусдаг эслэгүүд, омега 3 өөхөн хүчлээр баяжуулаарай. Өөрөөр хэлбэл тослог загасны мах идэх хэрэгтэй. Холестерины түвшнийг бууруулахад хоол хүнсээс гадна амьдралын хэв маяг ихээхэн нөлөөлдөг. Илүүдэл жинтэй бол турах, өдөр бүр 30 минут спортоор хичээллэх, мөн цахилгаан шатаар зорчихоо болих, авто машинаа ажлын газраас холхон тавьж алхаж очих, үдийн хоолны цагаар зугаалах, хоолоо хийхдээ босоо байх зэргээр аль болох их хөдөлгөөнтэй байхыг эрхэмлэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top