өдөр
шөнө
×

7 хоногт хэдэн цаг спортоор хичээллэх вэ?

Хүн бүр спорт зааланд тогтмол хичээллэх цаг завгүй, боломжгүй байдаг. Зарим хүн гэртээ дасгал сургуулилт хийдэг ч нэг бол ачааллаа хэтрүүлдэг, эсвэл хэд хичээллээд хаях нь бий. Харин эрдэмтэд 7 хоногийн хэдэн өдөр дасгал сургуулилт хийвэл тохиромжтой талаар судалгаа явуулжээ. “Эрүүл чийрэг, нэгэнт тодорхой амжилтад хүрсэн хүмүүс бие бялдраа хэвийн хэмжээнд барихад багахан хүчин чармайлт гаргахад болно. 7 хоногт 1 цаг хүчний дасгал хийхэд хангалттай. Гэхдээ энэ бол 20-35 насны хүмүүст хандсан зөвлөгөө. Ийм дэглэмийг багаар бодоход 7 сарын турш баримталсан ч та бие махбодио онц өөрчлөлтгүй байлгаж чадна. Харин 35-аас дээш насныхан 7 хоногт 2 удаа ийм дасгал хийх ёстой” гэж эрдэмтэд мэдэгдэв. Тэдний судалгааны үр дүнг “Daily Mail” сонин нийтэлжээ. Энэ талаар пауэрлифтингийн шинжээч Грез Наколс “Спорт зааланд тогтмол их цаг хугацааг өнгөрүүлэх боломжгүй эсвэл тодорхой  хүмүүсийн хувьд энэ их таатай мэдээлэл. Бие бялдрын хөгжил сайтай, энэ тал дээр амжилт гаргасан хүмүүс хэсэг зуур маш бага хугацааг өөрт зарцуулсан ч эрүүл чийрэг, тамир тэнхээтэй хэвээр байх боломжтой аж” хэмээн онцлон тэмдэглэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top