өдөр
шөнө
×

Сарнайн үнэр нойрондоо юм сурахад тусална

Унтахаас өмнө сурсан бүхнээ үнэрийн тусламжтай сайн тогтоох боломжтой хэмээн Герман улсын Фрайбургийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Scientific Reports” сэтгүүл нийтэлжээ. Германы нэгэн сургуулийн 6-р ангийн 54 сурагчийг оролцуулан хэдэн туршилт явуулжээ. Жишээ нь сурагчид гэртээ англи хэлээр үг цээжлэхдээ ширээн дээр заавал сарнай цэцгийн үнэртэй савх байрлуулж байв. Дараа нь хүүхдүүд унтахдаа сарнайн үнэртэй савхыг орныхоо хажууд тавьж байлаа. Дараагийн туршилтаар сурагчид англи хэлний тест өгөхдөө сарнайн үнэртэй савхыг сурагчийн ширээн дээр байрлуулжээ. Энэ тестийн дүнг өмнө нь үнэртэй савх ашиглаагүй байхад авсан тесттэй эрдэмтэд харьцуулав.
Гэтэл сарнайн үнэртэй савхыг сурагчид үг цээжлэх, унтах, шалгалт өгөхдөө ашигласан тохиолдолд тэдний амжилт 30% дээгүүр байлаа. Сарнайн үнэртэй савхыг тест, шалгалт өгөхөд ашиглавал сурагчид цээжилсан үгээ илүү сайн санаж байсныг судлаачид онцлов.
“Энэ тохиолдолд сарнай цэцгийн үнэр нь нэг ёсондоо дохио хэлбэрээр үйлчилж шинэ мэдээллийг уураг тархинд хадгалагдах болон “эргэн санахад” тусалж байна. Ерөнхийдөө сарнай төдийгүй өөр ямар нэг “хүчтэй” үнэрийг ашиглах боломжтой. Юм цээжлэх, тогтоох ийм аргыг өдөр тутмын амьдралдаа, түүнчлэн шалгалтанд бэлдэхдээ хэрэглэж болно” хэмээн эрдэмтэд тайлбарлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top