өдөр
шөнө
×

Хүнцэлтэй хүнсээс болгоомжил

---Оросын анагаах ухааны дэд доктор, “Гемотест” лабораторийн шинжээч, гастроэнтерологч эмч Екатерина Кашухын зөвлөгөө---

Мышьяк буюу хүнцэл их агуулагдсан хүнсний бүтээгдэхүүн таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулах магадлалтай. Ил задгай ус, ургамал болон далайн гаралтай хүнсэнд органик бус хүнцэл байж болзошгүй, энэ нь архаг хордолтод хүргэх аюултай. Байгаль дээр мышьяк 2 үндсэн хэлбэрээр оршдог: органик ба органик бус. Нүүрстөрөгчтэй нэгдсэн органик хүнцэл харьцангүй аюулгүй бөгөөд бөөрөнд очиж шүүгдэн биеэс шээсээр гадагшилдаг. Харин органик бус хүнцэлд нүүрстөрөгч агуулагддаггүй ба хүрээлэн буй орчинд нилээд хэмжээгээр тааралддаг. Чухам ийм хүнцэл хамгийн хортой, аюултай. Далайн загас, сам хорхой, наймаалж, хавч зэрэг нь мышьякийн агууламжаар дээгүүрт ордог. Түүнчлэн алим, салаатын навч (ургамал), төмс, цагаан будаа, усан үзэм, сүү цагаан идээнд ч хүнцэл бий.... Насанд хүрсэн хүний хувьд хоногт 15 мкг хүнцэл хэрэглэхэд аюулгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top