өдөр
шөнө
×

Батрашийн ашиг тус

Батраш буюу гааг (mentha L, мята) хоол хүнсэндээ аль болох ахиу хэрэглэхийг хичээгээрэй. Түүнийг цонхны тавцан дээрээ ургуулж хэрэглэх боломжтой. 
Батрашийн ашиг тус: 
* Аюултай бактериудыг устгадаг: Карвон ба лимонений нэгдэл энэ ногоонд агуулагддаг учраас хүнсний бүтээгдэхүүнийг дарж нөөшлөх, хадгалах үед хоолны гаралтай өвчин тусахаас сэргийлнэ. Иймээс та ногоо дарж нөөшлөх бол батрашийг заавал нэмээрэй, амттай бас ашигтай. 
* Үрэвслийн эсрэг шинж чанартай, архаг үрэвслээс сэргийлнэ: Батраш ногоонд олон фитонутриент бий, эдгээр нь антиоксидант учраас исэлдэлтийн стрессээс үүдэлтэй гэмтсэн эсүүдийг цөөрүүлнэ. 
* Гэдэс өвдөх, базлах үед хэрэглэ: Ходоод гэдэсний зам хямарсан үед батрашийн тос нь өвдөлт, базлалтыг намдааж тайвшруулдаг. Батрашийн чанамал уу, гэхдээ өвдөлт намдахгүй 1 цаг ба түүнээс дээш хугацаа өнгөрвөл заавал эмчид хандах ёстой.
* Давсны хэрэглээг бууруулахад тусална: Батрашийг хоолонд нэмснээр давсаа багасгах боломжтой. Үүний дүнд даралт буурах, бөөрний байдал сайжрах, илүүдэл жингээс ангижрах зэрэг сайн талтай. Хачир, салаатанд батраш хийвэл давслах шаардлагагүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top