өдөр
шөнө
×

Халиар ямар ашигтай вэ

Халиар (Allium victorialis - platyphyllum, Allium ochotense, черемша) бол эрүүл мэндэд эерэг нөлөөтэй ногоо, түүнийг зарим нь зэрлэг саримс гэж нэрлэдэг. Түүнд их хэмжээний витаминууд, минералууд, микро элементүүд агуулагддаг. Тухайлбал, К витамин нь цусны хэвийн бүлэгнэлд тустай, судсуудад кальцинат үүсэхээс сэргийлнэ. Халиар ногоон өнгөтэй байдаг нь бета-каротины ач, энэ бол А витамины өмнөгч бөгөөд дархлааны систем хэвийн ажиллах, эсрэг биетүүдийг ялгаруулах, арьс ба салслаг шинэчлэгдэхэд хэрэгтэй. Халиаранд бас лютеин, зеаксантин бий. Энэ нь эдүүд ба салслагийн хялгасан цусан хангамжийг сайжруулдаг. Түүнд бас В бүлгийн витамин, кали, магни агуулагддаг. Халиар бол шээс хөөх, үрэвслийн эсрэг шинж чанартай ургамал. Гэхдээ бөөрний чулуу үүсэх хандлагатай бол халиар хэрэглэхээ хязгаарлах ёстой. Мөн ходоодны үрэвсэл, ходоодны шарх, панкреатит, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй бол түүнээс татгалзаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top