* Бие хавагнаж эхэлсэн бол хоолны цэсээ өөрчлөх хэрэгтэй. Дарсан болон давсалсан ногооны хэрэглээг эрс бууруулж В бүлгийн, А, РР, С, Р витаминаар баялаг хүнс сонгоорой.
* Саахар их агуулсан хүнс болон пакеттай шүүс, минерал усаас татгалзвал зохино.
* Хөдөлгөөнийг эрхэмлэ: гүйлт, алхалт, усанд сэлэлт, фитнесээр хичээллэ.
* Хоолны давсаа багасгаарай. Давсны норм хоногт 8 грамм буюу 1 цайны халбага.
* Нойроо сайн ав, хоногт 7-8 цаг унтах хэрэгтэй. Мөн сайн чанарын дэр, гудас хэрэглэ.
* Шээс хөөх үйлчилгээтэй эмийн ургамлыг зөвхөн эмчийн заавраар уух ёстой.
* Цитрүүсийн төрлийн жимс, чацаргана, үхрийн нүд, нохойн хошуу, алим, цангис нь хавангийн эсрэг үйлчилгээтэй.
* Хүнсний ногоо ахиу хэрэглэж хэвшээрэй: лууван, яншуй, цоохор майлз, далайн байцаа, брокколи, латук салаат (ургамал), шийгуа, амтат гуа. болгар чинжүү, чэс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ.