өдөр
шөнө
×

Инсультын хэвийн бус шинж тэмдгүүд

Инсультын хэвийн бус шинж тэмгүүдийн тухай “Eat This, Not That!” бичжээ. Түргэн тусламжийн тасгийн эмч Кристин Перри “Инсультын үед голдуу нүүр ам муруйх, хэл яриа ойлгомжгүй болох, явахад хүндрэлтэй зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнээс гадна бие сулдайх, мэдээгүй болох зэрэг хэвийн бус шинж тэмдэг ч байдаг. Яаралтай тусламж дуудаж мэргэжлийн эмчид үзүүл, энэ л таны амийг аварна. Гэтэл зарим хүн өвчний шинж тэмдэг арилмагц үүнийг микро инсульт байсан гэж үзээд гэртээ үлддэг, энэ бол алдаа.” хэмээн сэрэмжлүүлэв. АНУ-ын Пенсильваний анагаахын их сургуулийн клиник неврологийн кафедрын доцент Келли Гумберт, анагаах ухааны доктор Роберт Серготт нар “Инсультын ер бусын шинж тэмдгүүд гэнэт илрэх нь бий. Гэнэт нүдний хараа муудах, түр зуур фокусгүй болох, бие сулрах зэрэг нь инсульт болж магадгүйг сэрэмжлүүлдэг. Иймээс Түргэн тусламж дуудаж хэдэн цагийн дотор эмчид үзүүлж амжих ёстой” хэмээн зөвлөжээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top