өдөр
шөнө
×

2073 оноос хойш хүн 140 насална

Хүмүүс наслах дээд хязгаартаа хүрээгүй яваа тухай Америкийн Жоржийн их сургууль ба Өмнөд Флоридын их сургуулийн математикч эрдэмтэд мэдэгдсэн талаар “PLOS ONE” сэтгүүл мэдээлэв. Эрдэмтэд “Гомпериагийн статистик хуулин дээр суурилан математик загварчлалын аргаар тооцоолоход хүмүүс ирээдүйд 140 наслах боломжтой гэсэн дүгнэлт гарсан” хэмээжээ. Гомперцийн дээд нас (GMA) гэсэн ойлголт бий, энэ бол хүмүүс нас баралтын өндөрлөгт (mortality plateau) хүрэх хамгийн залуу нас, өөрөөр хэлбэл тухайн наснаас хойш нас баралтын үзүүлэлт ихэсдэггүй. Наслалт уртассан хэдэн тохиолдол түүхэнд бүртгэгдсэн. Эхнийх нь 19-р зууны 2-р хагасын эхээр төрсөн хүмүүст ажиглагдав, эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү илэрсэн. Тэдний хувьд “GMA” нь дунджаар 5 насаар нэмэгджээ. 2-р тохиолдол нь 1910 -1950 оны хооронд төрсөн хүмүүст хамаатай. Одоо энэ хүмүүс 70-110 настай. Тэдний хувьд “GMA” нь 10 нас болж уртассан байна. 
“1950 оноос хойш төрсөн хүмүүсийн GMA илүү урт үргэлжилнэ гэж математик загварчлалын аргаар тооцоолсон. Тиймээс 2073 оноос хойш зарим хүн 140 хүртэл наслах болно. Гэхдээ хүмүүс ингэж өндөр наслахын тулд мэдээж өөрийн эрүүл мэндэд санаа тавих хэрэгтэй. Түүнчлэн ахмад настнуудад аятай тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ улстөр ба эколог, эдийн засгийн орчин тогтвортой байх ёстой” гэж эрдэмтэд үзжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top