өдөр
шөнө
×

Оросууд хоромхон зуур цус тогтоодог бинт бүтээжээ

ОХУ-ын Рязаний улсын их сургуулийн эрдэмтэд цусыг хоромхон зуур тогтоодог хэрэгсэл бүтээсэн тухай “Интерфакс” агентлаг мэдээлэв. “Гиалуроновын хүчилд суурилан бүтээсэн энэ "бинт" ердөө 10-15 секундийн дотор цус тогтоодог. Түүнийг бэртэж шархадсан хүмүүст яаралтай тусламж үзүүлэхэд ашиглахад нэн тохиромжтой. Шинэ төрлийн “бинт” маань шарханд шууд наалддаг гэж хэлж болно. Үүний зэрэгцээ энэхүү хэрэгслийн антисептик чанар нэн өндөр. Тиймээс “шинэ бинт”-ийг эмнэлгийн нөхцөлд ашиглах төдийгүй бохир микро организмууд биед нэвтэрч болзошгүй авто замын осол, сумны хэлтэрхийд оногдох зэрэг янз бүрийн шарх авсан үед хэрэглэх боломжтой. Бид энэ шинэ нээлтээ албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдлөө өгөөд байна” гэж тус их сургуулийн Хэвлэлийн алба мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top