өдөр
шөнө
×

Хүүхэддээ ногоо ахиу идүүлмээр байна уу?

“Хүүхэд маань хүнсний ногоонд дургүй, идэхээс татгалздаг. Өөрийн өсөлт хөгжилд шаардлагатай витамин, микро элементийг тэр хангалтгүй авч байгаа байх гэж санаа зовдог” гэж эцэг эхчүүд гомдоллох нь бий. Харин эрдэмтэд туршилт явуулж энэ асуудлыг шийдвэрлэж чадсан тухай “Appetite” сэтгүүл бичжээ. 
АНУ-ын Пенсильвань мужийн их сургуулийн эрдэмтэд туршилт явуулж 3-5 насны 67 хүүхдийг хамруулжээ. Бүтэн сарын турш тэдэнд 7 хоногт 1 удаа хоолны хачир болгон эрдэнэ шиш, брокколийг  4 хувилбараар өгч байв. 
- энгийн порц (60 грамм)
- энгийн порц + давс, тос
- давхар порц (120 грамм)
- давхар порц + давс, тос
Гэтэл хүүхдүүд хачрыг энгийн порцоос 2 дахин их хийсэн тохиолдолд ердийнхөөс илүү хэмжээгээр идэж байлаа. Тодруулбал, дунджаар 68% буюу 21 грамм ногоо илүү идсэн гэсэн үг. Харин тос, давс нэмэх нь хүүхдүүдийн идэх хэмжээнд нөлөөлөөгүй аж. "Хүүхдэд ногоо ахиу идүүлж сургах арга амархан. Гэхдээ үндсэн хоол нь хачраас илүү амттай  тохиолдолд энэ арга үйлчлэхгүй байх. Жишээ нь хүүхдүүд тахианы наггетс идэх их дуртай" гэж  судлаачид анхааруулав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top