өдөр
шөнө
×

Зуны халуунд улаан махаас татгалзаарай

“Зун их халуунд бие махбодид илүүдэл ачаалал өгөх хоол хүнсээс татгалзвал зохино. Улаан мах, мөхөөлдөс, кофе 3 бол зуны халуун өдөр осолтой хүнс. Улаан мах идэх үед хоол боловсруулах ферментүүд хүчитгэсэн дэглэмээр ажиллаж эхэлдэг. Ийм учраас улаан махны оронд тахиа, далайн гаралтай хүнс зэргийг сонгож хэрэглэхийг хичээгээрэй. Харин мөхөөлдөсний тухайд гэвэл голдуу асар чихэрлэг, өөх тос ихтэй учраас элэг, нойр булчирхайд их ачаалал өгөх аюултай. Тиймээс их халуун өдөр мөхөөлдөсний оронд амархан шингэдэг хөнгөн десерт сонговол зохино: Жишээ нь, жимстэй мөс, сорбет. Түүнчлэн их халуунд кофе уухаа цөөрүүл, болж өгвөл татгалз. Яагаад гэвэл энэ унд нь шээс хөөх үйлчилгээтэй бөгөөд шингэн ба электролитыг “угааж” бие организмыг усгүйжүүлдэг онцлогтой” гэж хоол зүйч Каланди Шота зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top