өдөр
шөнө
×

Элгэнд тустай хүнс

Элэг бол хүний бие махбодид асар чухал үүрэгтэй эрхтэн, хоол боловсруулалт ба бодисын солилцоонд оролцож токсинуудтай “тэмцдэг”. Буруу хооллолт, стресс, эм тариа, алкоголь зэрэг нь элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Иймээс өдөр тутмын хоол хүнсээ зөв сонгох хэрэглээрэй. Дараах 5 хүнсийг тогтмол хэрэглэвэл таны элэг урт “насална”. 
* Жигнэсэн алим: Алимыг жигнэж идэхэд ходоод цочроохгүй сайн талтай. Түүнийг элэгний өвчтэй хүмүүс десерт болгон идэж болно. Хүсвэл самар, ээзгий зэргийг нэмээрэй. 
* Жимс жимсгэнэ: Интоор, бөөрөлзгөнө, цангис зэрэг улаан өнгийн жимсгэнэ бол каротин (А витамин), аскорбины хүчил, хүнсний ширхэгтэс (пектин, эслэг) их агуулдаг. Эдгээр бодис нь элэг гэмтэх үед (вирүсийн гепатит, элэгний архинаас үүдэлтэй өвчин, өөхлөлтийн гепатоз) гепатоцитуудын өсөлт, нөхөн сэргэлтийг эрчимжүүлдэг. 
* Нойтон ээдэм, аарц нь ходоод гэдэсний замын ажиллагааг сайжруулж, гэдсийг хэвийн болгодог. Түүнийг элэгний өвчтэй хүмүүс хэрэглэхэд сайн, мөн бөөр болон зүрх судасны систем, уушигны өвчний үед тустай. Ээдэм, аарцын тослог 2-5% байвал зохино. 
* Улаан манжин бол А витамин, мөн В бүлгийн (В1, В2, В6, фолийн хүчил), фосфороор баялаг ногоо, харин эдгээр нь элэгний эсүүдийн “барилгын материал”. Түүнчлэн эслэг нь цөс ялгарлыг эрчимжүүлж цөс зогсонгиших үед тустай. 
* Овъёос нь муу холестерины түвшнийг бууруулах, ходоод гэдэсний замыг хэвийн болгох, хаягдал шаарыг биеэс гадагшуулах, гэдэс цэвэрлэх зэрэг олон талын ашиг тустай. Овъёосны будаанд метионин агуулагддаг, энэ аминхүчил нь холин, фосфолипидын синтезэд оролцдог... Метионин бол элгийг өөх тосоос сайн “хамгаалдаг”.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top