өдөр
шөнө
×

Нойр булчирхайд хэрэгтэй 3 хүнс

Нойр булчирхай бол бие махбодид маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлахын тулд амилаза, липаза, протеаз зэрэг ферментүүдийг ялгаруулдаг. Гэтэл замбараагүй хооллолт зэрэг олон шалтгааны улмаас нойр булчирхайн ажиллагаа доголдох талтай. Иймээс идэж ууж буй хоол хүнсээ маш сайн сонгож хэрэглээрэй. Нойр булчирхайн ажиллагаанд тустай 3 хүнсийг санал болгоё. 
Хурган гуа (кабачок): Түүнд агуулагддаг бат-каротин, мөн кали ба магни зэрэг минерал бол нойр булчирхайн хэвийн ажиллагааг дэмждэг. Хурган гуа илчлэг багатай, тиймээс хоол боловсруулах системийг ажлыг сайжруулах зориулалтаар бас хэрэглэж болно. 
Хушга: Самар бол поли-ханаагүй тосын гол эх үүсвэр. Ийм тос нь ханасан тосоос ялгаатай , учир нь шингэц сайтай, шууд энерги болж биед өөхөн давхарга болж хуримтлагдахгүй. Хушганд омега-3, омега-6 болон магни, зэс, цайр бий. Мөн хушганд агуулагдах фитохимийн бодисуудын ачаар үрэвсэл багасдаг. 
Хулуу: Түүнд кали, магни, цайр, зэс зэрэг минерал бий. Зэс нь нойр булчирхайг хамгаалдаг. Хулуу мөн панкреатитаас сэргийлэхэд тустай, I төрлийн диабеттай хүмүүс хэрэглэхэд цусан дахь саахарыг бууруулдаг аж. Хулуу нь апоптоз үүсэхээс (эсүүдийн “амиа хорлолт”) сэргийлдэг болохыг Хятадын эрдпэмтэд баталжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top