өдөр
шөнө
×

Багадаа хар тугалганы сөрөг нөлөөнд өртсөн бол хожим гэмт хэрэгт холбогдох магадлалтай

"Хар тугалга хүүхдийн бие организмд олон аргаар нэвтэрч болзошгүй: хүүхдийн тоглоом, будаг,  үйлдвэрийн бохир ус болон хаягдал, зай (батарей), шаазан эдлэл...  Бага насандаа хар тугалганы сөрөг нөлөөлөлд өртсөн хүүхдүүд том болсон хойноо гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр” гэж Жорж Вашингтоны их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Эрдэмтдийн шинэ судалгааны тайланг “PLOS” нийтэлжээ. Эрдэмтэд өмнөх судалгаагаар хар тугалга ба нийгэмч бус авир төрхийн хооронд зарим нэг уялдаа холбоо байгааг тогтоож “Хар тугалга нь уураг тархины бүтэц, оюун ухааны түвшинд сөрөг нөлөөлөх магадлалтай. Түүнчлэн хар тугалгын үйлчлэлийн улмаас зүрхний өвчин өдөөгдөх, бөөр гэмтэх, мэдрэлийн системийн өсөлт доголдох зэрэг аюул учирдаг” хэмээн дүгнэсэн. Гэсэн ч судалгааны үр дүнг хангалттай нотолгоо биш гэж үзээд нэмэлт судалгаа явуулах хэрэгтэй талаар шинжээчид удаа дараа мэдэгджээ. 
Харин одоо шинэ судалгааны үеэр хар тугалга хэрхэн хүүхдүүдэд нөлөөлдөг талаарх 17 судалгааг эрдэмтэд нэгтгэж анализ хийсэн аж. “Хүүхэд насанд, түүнчлэн бүр эхийн умайд байх үед хэрэв хар тугалганы үйлчлэлд өртсөн бол хожим баривчлагдах, шоронд хоригдох магадлал өндөр.... Хэрэгтнүүдийн үйлдсэн хэргийн дийлэнх нь хар тамхитай холбоотой байна. Гэхдээ эцсийн дүгнэлт хийж цэг тавих болоогүй. Үүнтэй холбоотойгоор хувь хүмүүсийн түвшинд нэмэлт судалгаа явуулах хэрэгтэй. Хар тугалга нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн зан авирын шалтгаан уу, эсвэл дам холбоотой юу гэдгийг шууд хэлэх боломжгүй” гэж эрдэмтэд тайлбарлалаа.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top