өдөр
шөнө
×

Хамгийн ашигтай 3 жимс

Хамгийн ашигтай 3 жимс бол нимбэг, авокадо, папайя. 
Нимбэг нь ходоодонд хүчиллэг орчин үүсгэдэг бол харин гэдсэнд шүлтлэг орчин бий болгодог. Мөн 1 ширхэг нимбэгэнд 20мг С витамин агуулагддаг бөгөөд даралт тогтворжуулах, ханиад томуу эдгээх, цус цэвэршүүлэх, амны хөндийг эрүүл байлгах, турахад тустай. Нимбэг хэт исгэлэн санагдвал нимбэгтэй ус тогтмол ууж байгаарай.
Авокадо бол өөх тосоор баялаг, 70% нь ханаагүй өөх тос учраас муу холестерины түвшнийг бууруулж сайн холестериныг нэмэгдүүлдэг. Гэхдээ элэг асуудалтай бол мөн харшилтай хүмүүс энэ жимсийг хэрэглэж болохгүй. Авокадо нь минералууд, фолийн хүчил, А болон С, E, В бүлгийн витамин,  ургамлын волокна, нүүрс ус агуулдаг. Иймээс энэ жимс зүрхэнд сайн, цусан дахь саахарын түвшнийг зохицуулж турахад тусална, эрч хүч бэлэглэн удаан хугацаагаар цатгалан мэдрэмж төрүүлдэг, арьс ба үсэнд эерэг нөлөтэй. 
Папайя нь хоол боловсруулахад тустай папаин фермент агуулдаг, энэ нь та бидний хоол боловсруулах процесст нэн ашигтай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top