өдөр
шөнө
×

Холестерины түвшинг бууруулахад жигнэсэн алим тустай

Жигнэсэн алим тогтмол хэрэглэхэд холестерины түвшин буурч, биеийн илүүдэл шингэн гадагшилна. Ийм алиманд бүх ашигтай бодис, микро элементүүд дээд хэмжээгээр хадгалагдсан байдаг (ялангуяа төмөр, кали) иймээс зүрхний ажиллагаанд сайн.  Алиманд агуулагддаг пектин бол цусны судасны ханыг бэхжүүлнэ, мөн турахад тустай. 
5 ширхэг том алимыг сайн угааж, үртэй хэсгийг хурц хутгаар ухаж авна. Дараа нь алим тус бүрд 1 хоолны халбага зөгийн бал хийж шарах шүүгээг 180 градус хүртэл халааж, 10-15 минут жигнээрэй. Алим бэлэн болсны дараа дээр нь үзэм, нунтаг корица, жижиглэсэн самраа цацаад хэрэглэнэ. Ингэж самар, үзэм, зөгийн бал нэмж хэрэглэснээр витамингүйжихээс сэргийлэх боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top