өдөр
шөнө
×

7 хоногт ядаж 2,5 цагийг спортод зориулаарай

АНУ-ын Массачусетын их сургуулийн эрдэмтэд 7 хоногт спортоор хэдэн цаг хичээллэвэл хамгийн зохистой талаар судалгаа явуулжээ. 
Эрдэмтэд туршилтанд оролцогчдыг 2 бүлэгт хуваажээ. Эхний бүлэг амралтын өдрүүдэд 150 минутаас багагүй хугацаагаар спортоор хичээллэсэн бол харин 2-р бүлэг мөн ижил хугацааг спортод зориулсан, гэхдээ ачааллаа хэдэн өдөрт жигд хуваарилсан аж. 
1-р бүлгийн хүмүүст инфаркт тусах эрсдэл 27% буурсан ба зүрхний дутагдал болох эрсдэл 38%, зүрхний хэм алдах эрсдэл 22%, инсульт тусах эрсдэл 21% буурчээ. 2-р бүлгийн хувьд эдгээр үзүүлэлт 35%, 36%, 19% ба17% байсан. “Ер нь өдөр алгасалгүй тогтмол спортоор хичээллэвэл сайн. Дор хаяж 15-20 минут хөдөлгөөнтэй байхыг хичээ, спорт биеийн тамираар оролд.... Долоо хоногт хамгийн багадаа 2,5 цаг спортоор хичээллэх буюу дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Хэрэв ажил ихтэй, эсвэл өдөр бүр спортод цаг гаргаж чадахгүй бол 7 хоногийн 1-2 өдрийг заавал өөртөө зориулж спорттой нөхөрлөөрэй” гэж эрдэмтэд мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top