өдөр
шөнө
×

Арьсанд хэрэгтэй хүнс

Гоё, толигор, булбарай арьстай болохын тулд зөв хүнсийг хэрэглэх ёстой. Мэдээж амьдралын хэв маягаа өөрчилж буруу зуршлаа таягдан хаяарай. Хамгийн гол нь архи, тамхи болон саахар их агуулсан хүнс, хэт шарсан түлсэн хоол хэрэглэж болохгүй. Харин арьсанд тустай хүнсийн тоонд ус, омега 3, С витаминаар баялаг хүнс, Е витаминаар баялаг хүнс, полифенолууд буюу антиоксидантууд ордог. 
Арьсанд тустай хүнс: 
* Омега 3: Энэ өөхөн хүчлүүд бол холестерины түвшнийг бууруулж үрэвсэлтэй тэмцдэг, мөн арьсны коллагеныг хадгалахад тусалдаг. Омега 3-тай хүнс: загас, маалингын үр, чиа үр, хушга, эдамаме, рапсын эсвэл шар буурцгийн масло, 
* Ус: Мэдээж ус дутагдвал арьс хуурайшиж гадны нөлөөлөлд өртөж хурдан хөгширнө. 
* С витаминаар баялаг хүнс: нимбэг, апельсин, грейпфрут, лайма зэрэг цитрусын төрлийн жимс ногоо, амтат чинжүү, брокколи, бөөрөлзгөнө, киви. 
* Е витаминаар баялаг хүнс: наранцэцгийн үр, миндаль самар.
* Полифенолууд буюу антиоксидантуудаар баялаг хүнс: цай, кофе, усан үзэм, шоколад. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top