өдөр
шөнө
×

Яс, үе мөчийг эрүүл байлгах хүнс

Нас ахих тусам мөгөөрс, эдүүд мууддаг, иймээс хоолны цэсэндээ омега-3, өөхний хүчлүүд, К ба С витаминыг заавал оруулах ёстой. Ахимаг насны хүмүүс тодорхой хугацааны дараа уураг тогтмол хэрэглэх ашигтай болохыг эрдэмтэд 6 жилийн турш ажиглалт судалгаа явуулсны дүнд баталжээ. Уураг нь яс, булчингуудын нягтралыг нэмэгдүүлдэг, ийм учраас түүнийг тогтмол хэрэглэснээр хугарсан яс нөхөн сэргэхээс гадна бат бөх болдог аж. Уурагтай хүнс: ээзгий, аарц, өндөг, тахианы цээж мах, самар, бяслаг, сүү, загас. Пармезан бяслагт их хэмжээний кальци бас уураг, D витамин бий. Бяслаг  мөн инсульт тусах эрсдэлийг бууруулдаг. Загас ялангуяа яргай, хулд загас нь өөхний хүчлүүд, амин хүчлүүдээр баялаг. Омега-3 нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Мөн хулууны үр идэх хэрэгтэй, түүнд омега-3, өөхний хүчлүүд, уураг, кальци агуулагддаг. Түүнчлэн өдөр бүр кальци хэрэглэх ёстой, энэ нь яс ба үе мөчид эерэг нөлөөлж зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top