өдөр
шөнө
×

Самар жин бууруулдаг болохыг эрдэмтэд нотлов 

“Миндаль самар (бүйлс, amygdalus) биеийн жинг бууруулахад нөлөөлж бодисын солилцоо доголдохоос хамгаалдаг, мөн зүрхний эрүүл мэндийг сайжруулдаг гэж Өмнөд Австралийн их сургуулийн эрдэмтэд баталлаа" хэмээн “Planet Today” сонин бичжээ. Энэхүү судалгаанд 25-65 насны 140 хүн оролцсон, тэд бүгд таргалалтаар шаналсан илүүдэл жинтэй байв.
Оролцогчид 9 сарын хугацаанд турах хөтөлбөрт хамрагджээ. Эхний үе шатанд эхний бүлгийн хүмүүс илчлэг багатай хүнс хэрэглэхийн зэрэгцээ хоолны завсар хооронд миндаль самар идэж байлаа. Харин 2-р бүлгийнхэн хоолны завсар хооронд будаатай крекер эсвэл нүүрс-усын өндөр агууламжтай мюсли хэрэглэжээ. Туршилтын 2-р шатанд бүх оролцогч илчлэгийн хэмжээг бууруулсан хоолны дэглэм сахисан аж. 
Энэ 2 бүлгийн хүмүүс дунджаар 7 кг жин хаясан байна. Харин миндаль идсэн бүлгийн оролцогчдын зүрх судас, бодисын солилцооны үзүүлэлтүүд илүү сайжирчээ. “2-р бүлгийн оролцогчдын эрүүл мэнд сайн, үзүүлэлтүүд сайжирсан явдал нь самранд агуулагддаг ханаагүй өөх тостой холбоотой” хэмээн эрдэмтэд дүгнэжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top