өдөр
шөнө
×

Таргалалт наслалтад нөлөөлөх магадлалтай

“Өндөр наслагсдын дунд тарган хүн байдаггүй. Илүүдэл жин үнэндээ наслалт төдийгүй амьдралын бүхий л талд сөрөг нөлөөлдөг. Таргалалтын улмаас чихрийн шижин, амьсгалын хэм алдагдах, артерийн гипертензи зэрэг өвчин нүүрлэнэ.... Илүүдэл жинтэй хүн ямарваа мэс засал хийлгэхэд ноцтой уршиг дагавар гарах эрсдэл өндөр. 200 кг жинтэй өвчтөнд мухар олгой авах мэс засал хийхэд ч том асуудал. Наркоз, хиймэл амьсгал, шарх эдгэрэлт...  Таргалалтаас болж нас богиносох эрсдэлтэй. Тарган хүний шарх эдгэрэх нь удаан, муу. Жишээ нь зүрхний мэс заслын дараа шарх эдгэрэхгүй, хүндрэх эрсдэл өндөр. Ийм учраас биеийн жингээ хэвийн барих, илүүдэл жинтэй бол бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй” хэмээн Оросын эмч Андрей Лысенко зөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top