өдөр
шөнө
×

Үс, арьсанд хэрэгтэй хүнс

Үс, хумс, арьсаа эрүүл, гоё сайхан болгохын тулд уураг ахиу хэрэглэх ёстой. Чухам уураг дутагдсан тохиолдолд үс унаж, хумс хугарч дааврын систем хямардаг. Харин уураг таны үсийг гялалзуулж сайхан болгохын зэрэгцээ арьс гэрэлтүүлж хумсыг эрүүлжүүлнэ. Уургийн эх сурвалж гэвэл: самар, шош, үр тариа, шар буурцгийн сүү, тофу, хулууны үр, брокколи зэрэг ногоон өнгөтэй хүнсний ногоо. Эдгээр хүнс ялангуяа мах иддэггүй, цагаан хоолтнуудад маш хэрэгтэй. Мөн үс, арьс, хумсны эрүүл мэндэд улаан мах, тахианы мах, далайн гаралтай хүнс, загас, аарц, ээдэм, йогурт, өндөг маш сайн. Түүнчлэн цэвэр ус тогтмол ууж байх ёстой, яагаад гэвэл энэ бол эрүүл, гоё үс арьстай байх гол нууц. 
Харин саахар, цагаан талх, шарсан хоол, фастүүд эсрэгээр арьс, үсэнд маш муу. Ийм хүнс их иддэг бол үрчлээ үүсэх, батга гарах, нүдний доогуур хүрээ үүсэх, ядрах, цонхийх, экзем зэрэг сөрөг нөлөөтэй. Архи, согтууруулах ундаа эрүүл мэндэд муу гэдгийг бүгд мэднэ. Тэгээд ч архи бол коллагеныг устгадаг, гэтэл чухам ийм коллагенаас бие организмын эдүүд бүрэлдсэн билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top