өдөр
шөнө
×

Холестерин бууруулж тураадаг самар

Өмнөд Австралийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулсны эцэст холестерин бууруулдаг, бас турахад тусалдаг самар олсон тухай мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Obesity” эрдэм шинжилгээний сэтгүүл нийтэлжээ. “Бүйлс (amygdalus, миндаль) самар бол бие организм дахь холестерины түвшнийг бууруулдаг. Энэ самрын бүтцэд их хэмжээний уураг, эслэг, витамин зэрэг ашигтай бодисууд бий. Мө ханаагүй өөх тос нилээд хэмжээгээр агуулагддаг, үүний ачаар цусан дахь холестерины үзүүлэлт хэвийн болж бие организм дахь үрэвслийн процессыг блоклодог аж. Түүнээс гадна бүйлс бол биеийн жинг бууруулахад тустай хүнс. Самар идэхэд удаан хугацааны турш цатгалан мэдрэмж төрж улмаар турахад нөлөөлдөг..Түүнчлэн энэ самар зүрх судасны системийн байдлыг сайжруулахад хэрэгтэй” хэмээн эрдэмтэд тайлбарлав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top