өдөр
шөнө
×

Чихэргүй кофе уувал турах боломжтой

“Саахаргүй кофе ууж биеийн жингээ хасч болно, яагаад гэвэл энэ нь бодисын солилцоог хурдасгаж улмаар “илчлэг” шатдаг. Түүнээс гадна кофе нь мэдрэлийн симпатик системийг өдөөдөг тул хүмүүс илүү их хөдөлгөөнтэй болдог” хэмээн Испаний Наваррын их сургуулийн эрдэмтэд мэдэгдсэн тухай “NewsMedical” бичжээ. Эрдэмтдийн судалгаанд 155 мянга орчим хүн хамрагдсан, бүгд кофе уух дуртай. Тэд тусгай асуулга бөглөж өөрсдийн хоолны дуршил, биеийн жин, эрүүл мэндийн байдал зэрэг мэдээллээ хуваалцав. Тус мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ эрдэмтэд кофеинтой ба кофеингүй уудаг, бас элсэн чихэр болон цөцгий, бусад амтлагч нэмдэг эсэхийг ч нарийвчлан судалжээ. Ингээд 4 жилийн турш судалгаа үргэлжилж үр дүнгээ гаргалаа. "Кофегоо 1 цайны халбага саахартай уудаг хүмүүсийн жин дунджаар 0,09 кг нэмэгдсэн. Харин уух кофедоо сүү болон цөцгий нэмдэг хүмүүсийн жин хэвийн байв. Гэтэл өдөр бүр саахаргүй, сүүгүй кофе уудаг хүмүүсийн биеийн жин 4 жилийн хугацаанд дунджаар 0,12 кг-аар хасагдлаа. Саахаргүй кофе тогтмол уух нь биеийн жингээ бууруулах нэг арга байж болох юм. Энд кофе нь кофеинтой кофеингүй эсэх нь онц үүрэг гүйцэтгэдэггүй аж” гэж эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top