өдөр
шөнө
×

Артритаас сэргийлэх ундаа

“Нохойн хошуу” жимстэй цай таны эрүүл мэндэд олон талын ашигтай. Яагаад гэвэл, энэ ундаа нь артритын эсрэг үйлчилгээтэй, мөн хөгшрөлт ба эсүүдийн мөхлөөс сэргийлнэ. Нохойн хошуу нь С витаминаар баялаг учраас хүчтэй антиоксидант, иймээс хөгшрөх явцыг сааруулж эсүүдэд нөлөөлөх бактериуд, вирүсүүдийн хүчийг сулруулдаг. Өөрөөр хэлбэл, түүний ачаар таны бие организм улирлын өвчний эсрэг илүү сайн тэмцэх болно. 
Түүнчлэн нохойн хошуунд агуулагддаг флавоноидуудын тусламжтай бие махбодь дахь үрэвсэл эрс буурдаг. Тиймээс та нохойн хошуу тогтмол хэрэглэвэл өвдөхгүй, эсвэл маш цөөн өвдөнө, үүний зэрэгцээ артрит зэрэг архаг өвчин бага шаналгана.
Гэхдээ энэ жимсийг хэтрүүлж хэрэглэж болохгүй. Эм ууж байгаа бол нохойн хошуутай цай давхар хэрэглэх шаардлагагүй, учир нь эмийн шингэцэд нөлөөлж болзошгүй. Мөн харшилтай хүмүүс ийм цай ууж болохгүй. 1-2 цайны халбага нохойн хошуун дээр буцалсан халуун ус хийж 5-10 минут байлгаж идээшүүлнэ. Дараа нь шүүж аваад хэрэглэхдээ хүсвэл зөгийн бал нэмж болно. Нохойн хошуутай цайг халуунаар болон хөргөж ууна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top