өдөр
шөнө
×

Нойргүйдлийн сөрөг тал

Нойргүй хэт удаан явах нь осолтой. Иймээс нойргүйдлийн шалтгааныг эмчид үзүүлж тодруулах хэрэгтэй. Муу нойроос болж “муу холестерин”-ы түвшин ихэсдэг, яагаад гэвэл нойрны даавар мелатонины ялгарал доголдож холестерины солилцоонд сөрөг нөлөөлдөг. Түүнчлэн нойрны дэглэм алдагдахад хавдар тусах эрсдэл нэмэгддэг аж.  
Нойр муудах олон сөрөг талтай. Нойргүйдлийн сөрөг талаас тоочвол: Өдөр нойрмоглож шөнө унтаж чадахгүй байх, таргалах, ажлын чадвар буурах, толгой үргэлж өвдөх, ааш зан хувирамтгай болох, архаг ядаргаа тусах,  дархлааны эсүүд үхэж бие махбодийн хамгаалалт буурах, эрхтэн ба системийн ажиллагаа доголдох, сэтгэх чадвар буурах, сэтгэл гутралд орох, инсулины дааварт мэдрэмтгий чанар багасах, сэтгэцийн асуудал үүсэх.... 
Иймээс нойргүйдэл өвчнийг заавал эмчлүүлэх ёстой, дур мэдэн өөрөө эм элдэв бүтээгдэхүүн ууж огт болохгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top