өдөр
шөнө
×

Хулуу ямар ашигтай вэ

“Хулуу хэрэглэснээр илүүдэл жингээс ангижирч арьсны эрүүл мэнд дээшилж таны гадаад дүр төрх мэдэгдэхүйц сайжирна. Хулуунд агуулагддаг А витамин бол нүд ба арьсны эрүүл мэнд, дархлааны системд шийдвэрлэх ач холбогдолтой” гэж “SciTechDaily” бичжээ. Хулуу мөн илчлэг багатай, хүнсний ширхэгтэс их агуулдаг, үүний ачаар ходоод дүүрэн, цатгалан мэт мэдрэмж төрүүлдэг. Ингэснээр та хоолны дуршлаа хянаж турж чадна. Түүнчлэн энэ ногоо витамин, минералаар баялаг, зүрхэнд ашигтай. Хулуу өөрөө ашигтай төдийгүй үр нь бас их чухал. Хулууны үрийг идсэнээр бие организм дахь магнийн хэвийн түвшнийг дэмжих боломжтой. Харин энэ магнийн түвшин нь зүрхний өвчнөөс сэргийлэх, цусны даралтыг зохицуулах гээд маш чухал ач холбогдолтой. 
Хулууг тэр бүү хэл зарим төрлийн хорт хавдраас сэргийлэх хэрэгсэл болгон хэрэглэж болно гэж мэргэжилтнүүд үздэг. Тухайлбал, хөхний ба ходоод, хоолой, нойр булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг хулуу бууруулдаг аж. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top