өдөр
шөнө
×

Дарсны бас нэг ашигтай талыг нээжээ

Вино буюу дарсыг тодорхой тун хэмжээгээр зөв хэрэглэхэд зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл буурдаг тухай Испаний Кастили-Ла Манчийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэд нийт 73 судалгаанд дүн шинжилгээ хийсний дараа ийм дүгнэлтэд хүрчээ. "Дарсыг багахан хэмжээгээр хэрэглэхэд эерэг нөлөөтэй болохыг өмнө нь мэргэжилтнүүд баталсан. Харин манай судалгааны дүнд дарс бол зарим төрлийн хавдар, хорт хавдраас сэргийлэх шинж чанартай болохыг тогтоов. Тухайлбал, дарсыг  зөв хэрэглэснээр уушигны болон арьсны, нойр булчирхайн хавдар тусах эрсдэл багасч байсан. Энэ бүхэн дарсны бүтцэд багтдаг бодисуудтай холбоотой. Биохимийн ийм процессыг нарийвчилж тодорхойлохын тулд цаашид нэмэлт судалгаа явуулах ёстой. Мөн дарс хэрэглэх хэмжээ, өвчтөний амьдралын хэв маяг ба хоолны дэглэм зэрэг хүчин зүйлсийг нэмж тооцвол зохино" гэж эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top