өдөр
шөнө
×

ОХУ: “Спутник V” вакцин нас баралтаас 90% хамгаалдаг

“Коронавирүсийн эсрэг вакцин “Спутник V” нь ковидоор өвчилсөн үед нас барахаас 90% хамгаалдаг. Бид вакцины антигений анхны бүтцэд үр дүнгийн үнэлгээ хийхдээ Цар тахлын үеийг бүхэлд нь хамруулж авч үзсэн... Вирүсийн шинэ шинэ хувилбарууд гарч ирж манай вакцины хамгаалалтын түвшинд нөлөөлсөн, гэсэн хэдий ч “Спутник V” маань нас баралтаас ийм өндөр түвшинд хамгаалахын зэрэгцээ эмнэлэгт хэвтэх магадлалыг 80% гаруй бууруулсан. Тус вакциныг тариулсан хүмүүс одоо ч вирүсээс хамгаалалттай хэвээр” гэж Орос улсын Н.Ф.Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн судалгааны үндэсний төвийн вирүсийн цуглуулгын лабораторийн эрхлэгч Инна Должикова мэдэгдсэн тухай “ТАСС” агентлаг дамжууллаа. Тэрбээр мөн “Спутник V” вакциныг бүтээгчдийн нэг юм байна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top