өдөр
шөнө
×

Ханиад эдгээх унд

Ханиад томуу, эсвэл амьсгалын замын хурц халварт өвчний эхний шинж тэмдэг илэрмэгц халуун бүлээн унд уу. Болж өгвөл С витаминыг их хэмжээгээр агуулсан нохойн хошуу, үхрийн нүд зэрэг жимсний чанамал, хандыг хэрэглэ, эдгэрэлт хурдасна. Үүний зэрэгцээ мэдээж шууд эмчид үзүүлж эмчлүүлэх ёстой. Тэгээд ч өвчин туссанаас хойш хэд хоног өнгөрөхөд дээр дурдсан жимсний ханд, чанамал нэмэр болохгүй. 
Өвдсөн хүн их хэмжээний чийг шингэнээ алдаж гадагшлуулдаг, нус цэр болон хөлс гээд. Хэрэв халуурвал гадагш алдах шингэний хэмжээ бүр нэмэгддэг. Ийм учраас өдөрт 1,5-2 литр шингэн заавал уугаарай. Хүйтэн унд, шингэн ууж болохгүй, яагаад гэвэл өвчний үед үрэвссэн ам  хоолойн салслаг улам хүчтэй цочрох болно. Тиймээс зөвхөн халуун бүлээн унд уух хэрэгтэй. Үхрийн нүд ба нохойн хошууны халуун бүлээн чанамал, хандны ачаар дархлааны эсүүд идэвхжин эсрэг биетүүдийн ялгарал нэмэгдэж улмаар өвчнийг даван туулах, тамир тэнхээгээ нөхөн сэргээхэд тусална. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top