өдөр
шөнө
×

Зөв хооллолтын 3 чухал хүнс

Хэтрүүлж идэх ба жин нэмэгдэхээс сэргийлэхийн зэрэгцээ метаболик синдромоос хамгаалах эрүүл, зөв хооллолтын гол 3 хүнс бол өндөг, тахианы мах, загас. 
1. Өндгөнд үнэ цэнтэй амин хүчлүүд бүгд агуулагддаг, бас уураг ба ашигтай өөх тос, А, Е болон В бүлгийн витамин, антиоксидантууд ч энд бий. Өдөр тутам хэрэглэсэн ч болно.
2. Тахианы мах мөн амин хүчлээр баялаг, илчлэг багатай. Тахианы мах нь 100 граммд агуулагдах уургаар дээд амжилт тогтоодог. Түүнчлэн тахианы ясанд коллаген, минералууд их хэмжээгээр байдаг тул шөл хийж уухад биед маш их ашиг тустай. 
3. Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн бол тахианы маханд байдаг бүх ашигтай бодисыг агуулдаг, дээр нь фосфор, омега-3, йод (далайн гаралтай бол) нэмэгдэнэ.Давсалсан загас, түрсийг үдээс өмнө 50 граммаас илүүгүй хэрэглэвэл зохино. 
Энэ 3 хүнсээс гадна малын гэдэс дотор идэх ашигтай. Өдөр бүр 30-50 грамм эсвэл 7 хоногт 2-3 удаа 100-150 грамм хэрэглээрэй. Мөн бяслагийг өдөр бүр 30-50 грамм идэхэд гэмгүй. Харин нойтон ээзгий, аарцыг 7 хоногт хэдэн удаа заавал идэж байгаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top