өдөр
шөнө
×

D витаминтай 18 хүнс

D витамин бол дархлааг дэмжиж сэтгэл санааг өргөхийн зэрэгцээ арьс ба үс, хумсыг гоч болгодог. Цэвэр витамин уух бол эмчээс зөвлөгөө авах ёстой. Харин одоо D витаминаар баялаг хүнсийг хүргэе. 
- Үхрийн элэг нь D витамин болон олон чухал тэжээлийн бодисыг агуулдаг. 
- Апельсины шүүс бол D витамины эх үүсвэр. 
- Өндөгний шаранд D витаминаас гадна өөр олон ашигтай, тэжээлийн бодис агуулагддаг. 
- Сүүнд D витамин бий, ялангуяа баяжуулсан сүүнд. 
- Хар амар (скумбри) бол D витамин болон омега- 3 өөхөн хүчлээр баялаг. 
- Йогуртын ихэнх төрлийг D витаминаар баяжуулсан байдаг. 
- D витаминаар баяжуулсан үр будаа, нэвс нь D витамины сайн эх үүсвэр. 
- Яргай (лосось) загас нь D витаминаар баялаг, ялангуяа байгалиас барьсан бол. 
- Сагамхай (трески) загасын элэгний тосонд D витамин их агуулагддаг. 1 халбага ийм том уухад л хангалттай. 
- Сам хорхойд харин D витамин багахан хэмжээтэй бий. 
- Зарим төрлийн мөөгөнд D витамин бий, ялангуяа наранд ургуулсан эсвэл хэт ягаан гэрлээр "шарсан" бол. 
- Лаазалсан тунец загасанд D витамин багахан бий. 
- Хясаанд D витамин, цайр зэрэг тэжээлийн бодисууд агуулагддаг. 
- Шар буурцагтай зарим хүнсийг D витаминаар баяжуулсан байдаг. 
- Масло буюу цөцгийн тосонд багахан хэмжээний D витамин бий. 
- Түрсэнд D витамин багахан бий, мөн өөр бусад ашигтай, тэжээлийн бодисууд агуулагддаг. 
- Рикотта бяслаганд D витамин багахан бий. 
-Палтус загасанд D витамин болон омега-3 өөхөн хүчил бага зэрэг агуулагддаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top