өдөр
шөнө
×

Нимбэгтэй усыг ямар хүн ууж болохгүй вэ

Нимбэгтэй ус эрүүл мэндэд сайн гэсэн зөвлөгөө интернэтээр элбэг байдаг. Энэ бол хууч өвчингүй, эрүүл саруул хүмүүст зориулсан мэдээлэл гэж ойлгох хэрэгтэй. Уг нь өглөө нимбэгтэй ус уухад бие организмын гол процессуудыг эхлүүлж эрч хүч нэмдэг, мөн ханиад томуутай үед ууж болно. Гэхдээ харшилтай эсвэл шээс бэлгийн замын асуудалтай хүмүүс ийм усыг эмчээс асуулгүй шууд хэрэглэж болохгүй, яагаад гэвэл биеэр юм туурах, Квинкегийн хаван зэрэг урьдаас тааварлах аргагүй үр дүнд хүргэж мэднэ. Түүнчлэн хэт мэдрэмтгий шүдтэй хүмүүс нимбэгтэй усаас татгалзах ёстой. Ийм ундаанд их хэмжээний хүчлүүд агуулагддаг тул шүдний паалан гэмтэх, мэдрэмтгий байдлыг улам ихэсгэх зэрэг уршиг дагавартай. Ходоодны үрэвсэл, ходоодны шарх, гэдэсний салслагийн үрэвсэл зэрэг ходоод гэдэсний замын өвчинтэй хүмүүс ч гэсэн нимбэгтэй ус бүү хэрэглэ. Түүнээс гадна нимбэгтэй ус нь шээс хөөх үйлчилгээтэй байдаг, тиймээс бөөрний өвчтэй бол түүнийг ууж болохгүй. Энэ зөвлөгөө мөн зүрх судасны системийн өвчтэй хүмүүст хамаатай, тэд заавал эмчээс зөвлөгөө авсны дараа нимбэгтэй усыг хэрэглэвэл зохино. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top