өдөр
шөнө
×

Жин нэмж эхэлбэл гүйх хэрэгтэй

Финляндын Йювяскюлийн их сургуулийн эрдэмтэд гүйлт хэрхэн хүмүүсийн биеийн жинд нөлөөлж буйг судалж туршилт явуулжээ. Туршилтанд 2 бүлэг хамрагдсан байна. Эхний бүлэгт 20-39 насныхан, харин 2-р бүлэгт 70-89 насны хүмүүс сайн дураар оролцсон аж. Эрдэмтэд туршилтын үеэр ажиглалт хийхийн зэрэгцээ оролцогчдын биеийн жин болон өөхөн давхаргыг судалжээ. “Гүйх олон талын ашиг тустай. Гэхдээ гүйлтийн үр дүн шууд илэрнэ гэж хүлээлтгүй. Хамгийн гол нь гүйлтээр хичээллэх нь бие махбодид урт хугацааны нөлөө үзүүлдэг, өөрөөр хэлбэл ирээдүйд эрүүл саруул явах суурь үндсийг тавьдаг гэж хэлж болно. Байнга гүйдэг хүмүүсийн биеийн жин буурч өөхөн давхарга багасч байлаа. Олон жилийн турш гүйлтээр хичээллэхэд бие махбодь илүү булчинлаг болдог төдийгүй өөхний хэмжээ ч багассан. Гүйдэг хүмүүсийг ижил насны спортоор хичээллэдэггүй хүмүүстэй харьцуулахад биеийн жин нилээд бага байв. Гүйлтийн хосолсон арга барилын тусламжтай хүмүүс насан туршид бие галбир сайхан, эрүүл явдаг гэж бид дүгнэлээ. Тиймээс хэрэв та жин нэмж эхэлбэл гүйлтээр хичээллэ, үүний дүнд турах төдийгүй удаан хугацааны турш буцаж таргалахгүй” хэмээн эрдэмтэд ярилаа. Энэ туршилтын тухай материалыг “Frontiers in Sports and Active Living” сонин нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top