өдөр
шөнө
×

Арьсны хорт хавдрыг эрт илрүүлдэг хавсралт бүтээжээ

Орос улсын залуу эрдэмтэд арьсны хорт хавдрыг эхний үе шатанд нь илрүүлэх гар утасны хавсралт бүтээжээ. “GenerationS” болон “АИМЕД” компани, Приволжийн Анагаахын их сургуулийн эрдэмтэд зохион бүтээсэн шинэ хавсралтыг одоогоор 500 мянган хүн ашигласан байна. Уг хавсралтын үр дүнг Блохины нэрэмжит Анагаахын үндэсний судалгааны төвд явуулсан туршилтууд баталсан. 
“ПроРодинки (мэнгэний тухай) гэж нэрлэсэн энэ хавсралтыг хүмүүс өөрсдөө бие даан ашиглах боломжтой. Өөрийгөө оношлохын тулд асуудалтай гэж үзсэн хэсгийн зургийг авч программд оруулахад хангалттай” хэмээн “АИМЕД” компаний дэд захирал Антон Мельников тайлбарлав. “Манай шинэ хавсралтын ачаар хүмүүс өөрсдийн эрүүл мэндийн байдлыг шуурхай мэдэх боломжтой, шаардлагатай тохиолдолд эмч мэргэжилтэнд хандана. 2-р шатанд эмч таныг биечлэн үзэж оношийг баталгаажуулах буюу няцаана, яагаад гэвэл Хиймэл оюун ба машин зөвхөн урьдчилсан онош тавьдаг” гэж Оросын хавдрын эмч Игорь Синельников ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top