өдөр
шөнө
×

Хавар дархлаагаа бэхжүүлээрэй

Хавар өвчлөх магадлал ихэсдэг, яагаад гэвэл өвлийн дараа бие махбодийн эсэргүүцэл суларч дархлаа буурсан байдаг. Ийм учраас хаврын улиралд ханиад томуу, янз бүрийн өвчний халдвар авах эрсдэл нэмэгддэг аж. Хамгийн гол нь энэ үед зөв хооллох хэрэгтэй. 
Хүнсний ногоо, жимсийг хоолны цэсэндээ ахиу оруулж өгснөөр бие махбодийн авах витамин, микро элементүүдийн хэмжээ нэмэгдэнэ. Мөн пробиотик буюу “сайн бактериуд”-ыг хэрэглэ, эдгээр нь дархлааны системийг сайжруулж эсрэг биетүүдийг вирүүст тэсвэртэй болгодог. Түүнээс гадна хавар D витаминыг тогтмол уувал зохино, энэ нь улирлын чанартай өвчнөөр өвчлөх магадлалыг 40% бууруулна. Гэхдээ D витамин, пробиотик зэрэг эм бэлдмэлийг уухын өмнө эмч мэргэжилтэнтэй заавал зөвлөлдөх ёстой. Мэдээж байгалийн гаралтай пробиотик болох тараг, сүү цагаан идээ хэрэглэхийг хичээ. Түүнчлэн нойроо бүрэн авч, спортоор хичээллэж байгаарай. Гадуур масктай явах, орж ирээд гараа сайн угаах, гэрийн хувцас өмсөх зэрэг ариун цэврийг чанд сахь. Мэдээж, стресст оруулах нөхцөл байдлаас зайлсхийгээрэй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top