өдөр
шөнө
×

Ходоодны үрэвслийг эмчлэх тухай

Ходоодны үрэвсэл буюу гастритыг ардын аргаар эмчлэх 3 жорыг хүргэж байна. Та эдгээрээс аль нэгийг сонгож өөрийн биеэр туршихын өмнө заавал эмчтэй зөвлөлдөнө үү, яагаад гэвэл хүн бүрийн бие организм өөр бас өвчний явц ч өөр. 
* Чацарганы шүүсийг өдөрт 3 удаа тус бүр 1 стаканыг ууна, гэхдээ хоол идэхээс 1 цагийн өмнө хэрэглээрэй. 
* 100 грамм улаанбуудйн үрийг аяганд хийж далд ортол ус нэм. Үр соёолж эхэлмэгц авч угаана. Дараа нь түүнийг махны машинаар машиндаж бэлд. Тэгээд дээр нь жаахан ургамлын тос нэмж өлөн элгэн дээр идээрэй. 
* Өдөрт 2-3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө алоэгийн шүүсээс 1-2 цайны халбагыг хэрэглэнэ. 1-2 сар уухад курс эмчилгээ болно.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top