өдөр
шөнө
×

Компьютерын ард босоо ажиллаж сур

“Ихэнх хүмүүс өдөржин ажилладаг тул спортоор хичээллэх цаг зав бараг байхгүй. Иймээс ажлаа идэвхтэй хөдөлгөөнтэй хослуулбал сайн. Компьютерын ард ажиллаж байхдаа гүйлтийн зам дээр гүйх эсвэл степпер ашиглах, дугуй унах зэрэг нь оюуны чадварыг сайжруулахын зэрэгцээ хөдөлмөрийн бүтээмжийг бууруулахгүй байгааг манай туршилт баталлаа. Суугаа амьдралын хэв маяг нь архаг өвчинтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг: таргалалт, зүрх судасны өвчин, диабет....Товчхондоо компьютерын ард суухаа больж босоо ажиллаж сурах хэрэгтэй” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний шинэ туршилт судалгааг “JAHA” сэтгүүл нийтэлжээ.
Туршилтад 44 өвчтөн хамрагдав. Тэд эхний өдөр ширээний ард ажилласан, харин 2 дахь өдөр босоо байдлаар буюу зогсч ажлаа хийж байлаа. 3 дахь өдөр оролцогчид ажил хийж байхдаа степпер ашигласан ба 4 дэх өдөр гүйлтийн зам дээр гүйжээ. Туршилтанд хамрагдсан хүмүүсийн уураг тархины ажиллагааг 11 тестээр шалган тунгаан бодох, шүүмжлэн хэлэлцэх, түр санах ой, анхаарал төвлөрөлт зэрэг үзүүлэлтээр үнэлсэн. Мөн хүмүсийн гар хурууны эв дүй зэргийг юм бичүүлж онлайн тестийн тусламжтай шалгалаа. 
"Туршилтыг дүгнэхэд, ажил ба хөдөлгөөнийг хослуулахад тархины ажиллагаа сайжрах буюу хэвэндээ байв.  Харин юм бичих хурд жаахан саарч байсан ч алдаа гаргаагүй. Хамгийн гол нь биеийн хөдөлгөөнийг ажилтай хослуулсан өдрүүдэд сонжооны үр дүн илүү сайн байна" гэж эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top