өдөр
шөнө
×

Хавангаас сэргийлэх тухай

* Бие хавагнаж эхэлсэн бол хоолны цэсээ өөрчлөх хэрэгтэй. Дарсан болон давсалсан ногооны хэрэглээг  эрс бууруулж В бүлгийн, А, РР, С, Р витаминаар баялаг хүнс сонгоорой. 
* Саахар их агуулсан хүнс болон пакеттай шүүс, минерал усаас татгалзвал зохино. 
* Хөдөлгөөнийг эрхэмлэ: гүйлт, алхалт, усанд сэлэлт, фитнесээр хичээллэ. 
* Хоолны давсаа багасгаарай. Давсны норм хоногт 8 грамм буюу 1 цайны халбага. 
* Нойроо сайн ав, хоногт 7-8 цаг унтах хэрэгтэй. Мөн сайн чанарын дэр, гудас хэрэглэ. 
* Шээс хөөх үйлчилгээтэй эмийн ургамлыг зөвхөн эмчийн заавраар уух ёстой.
* Цитрүүсийн төрлийн жимс, чацаргана, үхрийн нүд, нохойн хошуу, алим, цангис нь хавангийн эсрэг үйлчилгээтэй. 
* Хүнсний ногоо ахиу хэрэглэж хэвшээрэй: лууван, яншуй, цоохор майлз, далайн байцаа, брокколи, латук салаат (ургамал), шийгуа, амтат гуа. болгар чинжүү, чэс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top