өдөр
шөнө
×

Какао даралт бууруулж судас тэлдэг гэв

---Оросын эндокринологч эмч Оксана Михалевагийн зөвлөгөө---
Какао бол артерийн даралтыг бууруулах, цусны судсуудыг тэлэх, “муу” холестерины түвшнийг бууруулах, сэтгэл санааны байдлыг дээшлүүлэх зэрэг олон талын ашигтай ундаа. Үүний зэрэгцээ түүнийг хэтрүүлж хэрэглэж болохгүй, ялангуяа илүүдэл жинтэй, жирэмсэн эхчүүд болгоомжтой уух ёстой. Түүнчлэн хэт өдөөмтгий, нойргүйдлээр шаналдаг хүмүүс какао уух хэрэггүй. Яагаад гэвэл, түүнд кофеин агуулагддаг. Илүүдэл жинтэй, чихрийн шижин өвчинтэй бол какаог тослоггүй сүү, устай бэлдэж хэрэглэ. Мөн элсэн чихрийн оронд саахар орлуулагч нэмээрэй. Какао нь ходоодны шүүс ялгарахыг эрчимжүүлдэг, ийм учраас ходоод гэдэсний замын өвчний хурцадмал үед бага хэмжээгээр уувал зохино. Жишээ нь өдөрт 2 аягаас бүү хэтрүүл. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top