өдөр
шөнө
×

Хөгжим хөгшрөлтөөс сэргийлнэ

“Ой ухаан муудахаас сэргийлэхийн тулд хоббитой болох хэрэгтэй. Ахимаг настнууд ялангуяа хөгжмөөр хичээллэвэл ой тогтоолт нь сайжирдаг. Манай туршилтын үеэр ахмадууд хөгжмийн зэмсэг дээр тоглож, хөгжим сонсох зэргээр цагийг өнгөрөөж байсан. Үүний дүнд тэдний ой санамж муудах явц удааширлаа.... Бүх хүнд тархины атрофи байсан учраас хөгжмийн ачаар тархи залууждаг гэж бид хэлж чадахгүй. Гэхдээ хөгжим бол тархины зөвхөн тодорхой бүсүүдийг хөгшрөлтөөс сэргийлж чаддаг” хэмээн Женевийн их сургуулийн (UNIGE) эрдэмтэд мэдэгдлээ. Эрдэмтдийн судалгааны дүнг “NeuroImage: Reports” сэтгүүл нийтэлжээ.
Судалгаанд 62-78 насны, эрүүл 132 ахмад настан хамрагджээ. Тэд өмнө нь хөгжмөөр огт хичээллэж байгаагүй. Тэтгэврийн хөгшдийн тал нь 6 сарын турш фортепиано дээр тоглож сурсан бол үлдсэн нь мөн хугацааны турш хөгжим идэвхтэй сонсчээ. Тэд хөгжмийн зэмсгүүдийг судалж хөгжмийн янз бүрийн стилийг ялгаж дүгнэлт хийдэг байв. Өдөрт 1 цаг хичээллэсээр 6 сарын дараа оролцогчдын уураг тархинд гарсан өөрчлөлтийг эрдэмтэд судаллаа.... Гэтэл тархины 4 хэсэгт саарал бодисын хэмжээ ихэссэн байлаа, эдгээр хэсэг нь “ажлын ой санамж”-г бүрдүүлэхэд оролцдог юм байна.  Ямартай ч судалгаа туршилтад хамрагдсан хүмүүсийн тархины үр бүтээмж 6% нэмэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top