өдөр
шөнө
×

Хөгжим сэтгэцийн эрүүл мэндэд спортоос дутуугүй сайн

“Хөгжим бол сэтгэцийн эрүүл мэндийг спортоос дутуугүй сайжруулдаг” хэмээн Герман улсын Хөгжим, драм, медиагийн Ганноверын их сургуулийн хөгжмийн физиологи ба анагаахын хүрээлэнгийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны дүнг “JAMA Network Open” сэтгүүл нийтэлжээ. Хөгжим ба амьдралын чанарын хооронд ямар уялдаа холбоо байгааг тогтоохын тулд явуулсан 26 судалгааг эрдэмтэд нэгтгэн дүгнэжээ. Эдгээр судалгаанд 779 хүн хамрагдаж тест, анкет бөглөхийн зэрэгцээ өөрийн сэтгэц ба бие махбодийн эрүүл мэндийн талаарх асуултад хариулсан аж. Эрдэмтэд эдгээр судалгааны дүнг өөр бусад судалгаатай харьцуулж үзэв. Тухайлбал, сонирхогчийн спортоор хичээллэхэд амьдралын чанар болон биеийн жин буурахад хэрхэн нөлөөлөх тухай.... "Эцэст нь дүгнэхэд, хөгжим бол сэтгэцийн эрүүл мэнд ба амьдралын чанарт эерэгээр нөлөөлж байгаа нь тогтоогдов, тэр бүү хэл энэ нь биеийн дасгал гимнастик хийх болон биеийн жин хэвийн болгохоос дутуугүй ашиг тустай. Дуу хөгжим сонсох, дуу дуулах, хөгжмийн зэмсэг дээр тоглох, найрал дуунд дуулах, хөгжмөөр эмчлэх гээд дуу хөгжимтэй холбоотой аливаа үйлдэл нэн ашигтай, биеийн байдалд  таатай нөлөөлдөг. Энэ бүхэн хүмүүсийн сэтгэцийн байдлыг мэдэгдэхүйц сайжруулж байв.... Хөгжим  бол сэтгэцийн эрүүл мэндийг спортоос дутуугүй сайжруулдаг аж...Түүнчлэн сэтгэл санааг өргөж өвчтөн эдгэрэхэд тусалдаг" гэж эрдэмтэд тайлбарлалаа. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top