өдөр
шөнө
×

Чихэр өвсөөр ковидоос үүдэлтэй үрэвслийг эмчлэх боломжтой

Орос улсын Новосибирск хотын эрдэмтэд чихэр өвчний хандаар амьсгалын замын хурц дутагдлыг (түүнчлэн ковидоос үүдэлтэй үрэвсэл) эмчлэх нэгдэл гаргаж авсан тухай “Газета.ру” мэдээллээ. Н.Н.Ворожцовын нэрэмжит Новосибирскийн органик химийн хүрээлэн болон ШУА-н Сибирийн салбарын Химийн биологи, суурь анагаах ухааны институтын эрдэмтэд хамтарч чихэр өвсний үндсээс гаргаж авсан глицирретовын хүчил дээр суурилан олон нэгдэл синтезэлжээ. “Шинэ молекулуудыг уушигны хурц гэмтэлтэй (коронавирүсийн халдвар авсан хүний амьсгалын хурц дутагдалтай төстэй) лабораторийн оготно хулгана дээр туршиж үзсэн. Ингээд эцэст нь үрэвслийн үед уушигны эдүүдийн эмгэг өөрчлөлтийг дарж чадсан нэг нэгдлийг сонгон авч супер ханд гэж нэрлэлээ. Туршилтын үеэр манай супер ханд мэрэгчдэд ямар нэг сөрөг урвал өгөөгүй. Түүнийг шинэ эм бүтээхэд ашиглаж ковидын үед уушигны үрэвслийг эмчлэх боломжтой” хэмээн эрдэмтэн Андрей Марков мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top